Японы Токио хотноо үргэлжлэн явагдаж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн (Нацү башё) өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ.
Дээд зиндааг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхотой оноолт таараад байсан юм. Энэ барилдаанд Точиношин давснаар 12 дахь даваагаа авсан бол Хакүхо 10 даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.
Ёкозүна Какүрюү М.Ананд Икиогоор 11 дэх даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Котошёогикүд ялагдлаа. Зуны тэмцээний 12 дахь өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхог давж, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас ёкозүна Какүрюү 11 даваа, нэг унаатай нэхэж явна. Маргаашийн барилдаанд ёкозүна Какүрюү, сэкивакэ Точиношин нар барилдахаар оноолт таарчээ.