Европын АШТ-д ах, дүү хоёр оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Европын АШТ-д ах, дүү хоёр оролцож байна

Европын АШТ-д ах, дүү хоёр оролцож байна

ОХУ-ын Долгопрудный хотод өнөөдөр /2018.05.25/ Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. IPL холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ш.Алтанбагана, Ш.Ариунбаатар нарын ах, дүү хоёр урилгаар оролцож байна.

Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн ангилалд -100 кг-ын жинд, Монголын пауэрлифтингийн хүчний холбооны ерөнхийлөгч, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ Ш.Ариунбаатар -90 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Европын  тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцож байгаа нь онцлог болж байна. Тэмцээн ирэх ням гаригт (2018.05.27) өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж