Валентина Матвиенко сонгуульд ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Валентина Матвиенко сонгуульд ялалт байгууллаа

ОХУ-ын Ерөнхий сайд Владимер Путины ойрын өрсөлдөгч Валентина Матвиенко орон нутгийн сонгуульд олонхийн саналаар ялалт байгуулж, парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн спикер, ОХУ-ын төрийн гурав дахь өндөр албан тушаалыг хаших нь тодорхой болж байна.

Ажиглагчид түүнийг ноён Путин болоод Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн саналаар спикер болох гэж байна хэмээн үзэж байгаа. Харин сөрөг хүчнийхэн түүний ялалтыг үгүйсгэж, сонгуулийг луйвардлаа хэмээн мэдэгджээ.

Хатагтай Матвиенко 2003 оноос хойш ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт Петербург хотын захирагчаар ажиллаж ирсэн бөгөөд уг хотоос ноён Путин болоод Медведев нар сонгогдсон юм.

Хатагтай Матвиенко хэрэв Холбооны Зөвлөлийн спикерээр томилогдвол XVIII зуунд Оросын хатан хаан байсан II Екатеринагаас хойш хамгийн анхны эмэгтэй улс төрийн дээд зүтгэлтэн болох болно.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж