Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хуурамч шатахууны талаар өнөөдөр /2018.05.,24/ олон нийтэд мэдээлэл өглөө. Сүүлийн өдрүүдэд хуурамч шатахуун зарж байна гэсэн мэдээлэл тархах болсон. Тиймээс үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ дарга Л. Эрдэнэчулуун мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд импортоор орж ирж байгаа бензин бол хуурамч биш гэдгийг онцолж байв. Монголд 10 гаруй аж ахуйн нэгжүүд бензин оруулж ирдэг. Бензинд актан буюу чанаржуулагч хийдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт. Өнгөрсөн оноос Монгол Улсад шатахуун үйлдвэрлэх зориулалтаар хэд хэдэн тусгай зөвшөөрлийг олгосон. Мэргэжлийн лабораторид бензинийг нягталж сайтар шалгадаг байна.
Өнөөдрийн байдлаар, Нийслэл хотод шатахуун түгээх газруудад хуурамч шатахуун зарж борлуулж байна гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Н.Ганбат
Холбоотой мэдээ