Ажилгүйдэл 7.5 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлжээ | News.MN

Ажилгүйдэл 7.5 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл 7.5 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлжээ

Ажилгүйдэл 7.5 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар дэмжсэн юм. Уг төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилт тавьсан байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар тусгаад буй.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж