Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 750-850 нүүрсний машин нэвтэрч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 750-850 нүүрсний машин нэвтэрч байна

Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 750-850 нүүрсний машин нэвтэрч байна

Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Шивээхүрэн-Сэхэ боомтоор 1.56 сая тонн нь нүүрс экспортолжээ. Энэ нь сүүлийн 26 жилийн хамгийн өндөр дүн юм байна.  Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж буй компаниуд Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрсээ экспортолж байгаа юм. Тус боомтоор өдөрт 1500 автомашин нүүрс тээвэрлэн гарах боломжтой. Гэвч, өнөөдрийн байдлаар  боловч  750-850 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу цайны завсарлагагүйгээр боомтоор нүүрс нэвтрүүлэхэд өдөрт 1403 автомашин гарч байсан талаар Шивээхүрэн боомтын захиргаанаас мэдээлжээ. Гол экспортлогч компаниудаас “SouthGobi Sands” ХХК-ийн хувьд оны эхний дөрвөн сар орчмын хугацаанд нэг сая орчим тонн нүүрс экспортолжээ. Тус компани хоёр сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ байгуулсан бөгөөд энэ сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж