Теннисчид Парисыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Теннисчид Парисыг зорьж байна

Теннисчид Парисыг зорьж байна

Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд Парис хотод болох билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд шилдэг теннисчид Парист цугларч байна. Тодруулбал, Сербийн Новак Жокович, Болгарын Григор Димитров нарын шилдэг теннисчид бэлтгэлдээ гарсан байна. 

Дэлхийн чансааг тэргүүлж явсан Сербийн Н.Жокович 2016 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлж байсан юм. Тэрбээр энэ удаа  чансаа буурч 20-т эрэмбэлэгдэн тоглохоор болжээ. 

Тэгвэл тус тэмцээнд гуравдугаар тойргоос хэтэрч байгаагүй Беларусын Г.Димитров энэ удаа чансаа ахиж, дөрөвт эрэмбэлэгдэн тоглохоор болсон байна.  

Шилдэг теннисчид өчигдөр Roland Garros  төв талбайд бэлтгэл хийж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаад амжжээ. 

Сербийн Новак Жокович,

Болгарын Григор Димитров

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж