Үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг нийлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг нийлүүллээ

Үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг нийлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулийг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Тус дадлага, сургуулийн үеэр “Unitel ХК”-аас үүрэн холбооны сүлжээ үүсгэгч дөрвөн ширхэг төхөөрөмжийг ОБЕГ-т нийлүүллээ.

Ингэснээр төв суурин газраас алслагдсан газар нутагт тохиолдсон аливаа гамшиг ослын үед хурдан хугацаанд найдвартай харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байна.

Үүрэн холбооны сүлжээ үүсгэгч тус төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр авсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж