Зуслангийн бүсийн их цэвэрлэгээ болж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Зуслангийн бүсийн их цэвэрлэгээ болж байна

Зуслангийн бүсийн их цэвэрлэгээ болж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Хороодын Засаг даргын ажлын алба аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалж, гаднах орчны 50 метр хүртэлх зам талбай, гуу жалганы ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлж, тээвэрлүүлэх, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж цэвэрлэх юм.

Мөн цэвэрлэгээнд хороодын ажилгүй иргэдэд урамшуулал олгон оролцуулж, тохижилт, цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж тээвэрлэнэ.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж