Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагджээ

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагджээ

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өнөөдөр тус барилдааныг цуцласан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ. Учир нь Л.Чинбат нарын хүмүүс тус барилдааныг хамтран зохион байгуулах Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудыг Авилгатай тэмцэх газарт шалгуулна хэмээн шантаажилж барилдааныг цуцалсан гэж тус холбооноос мэдээлжээ. Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл энэ жилийн барилдаан Бөхийн холбооны маргааны улмаас цуцлагдлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж