Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй | News.MN

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцох,огцруулах шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд тус шаардлагын хариуг өгсөн байна. Тус шаардлагад, хоёр сайдыг огцруулах үндэслэл байхгүй гэж үзэж буйгаа дурдсан байна.

Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандаж ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцав.

  1. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах болон туслах, зөвлөхийн оролцоотойгоор “Хотгор шанага”-ын уурхайг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдэд худалдсан, уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудал нь эцэслэн шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Мөн татвараас чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн орлого бууруулсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох зорилгоор төсвийн зарлага нэмэгдүүлэх зэргээр Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал нь Улсын Их Хурлаас баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хийгдсэн ажил болно. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох арга хэмжээ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг бөгөөд энэхүү арга хэмжээг төсөвлөгдсөн орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1-д зааснаар Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага хүлээдэг тул дээр дурдсан асуудлаар Сангийн сайдыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

  2. Мөн албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгох зэргээр хууль бус үйлдэл удаа дараа гаргасан гэх асуудлууд нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаагүй, Эрдэнэт үйлдвэр “Жаст” ХХК-д баталгаа гаргасан асуудалд сайд Ц.Нямдорж ямар ч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан тул гэм буруутай нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй асуудалд холбогдуулан Засгийн газрын нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь огцруулах хууль зүйн үндэслэлгүй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-05-24 64.119.17.39

Hurelbastariim hotgor shanagiig zarsan tyhai Munhkbayasagalan ih l todorhoi yariad bsandaa.Hend ni unemshih bolj bna.Hurelbaatar ug ni sain ediin zasagch gehdee ylsiinhaa bayalgiig hudaldsan bol hetsuu l hun bn.

Avatar

Зочин 2018-05-24 103.9.90.53

ene khurelsukhin zasag mash muu ajillaj bga ednuusig buunuurn ogtsruulval taarna

Avatar

Зочин 2018-05-24 202.21.100.211

Өнөөдөр бол У.Хүрэлсүх засгийн газарт №1 ажиллаж байгаа сайд бол сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдгийг хүлээн зөвшөөрч ерөнхийлөгч АН-н бүлэг дэмжих ёстой шүү. Хувь хүний хооронд болсон харьцааны асуудал байгаа бол гээж үзэн ядалт хорсолоо ард түмний өмнө гаргаад байх сонин биш .. Сонгогч ард түмний дургүйцэл бухимдалыг улам төрүүлнэ. Монгол улс дотоодын үндсэн өр хүүгээ үүлэн чөлөөний нарнаар яаралтай багасгах хэрэгтэй нь МАН ба АН -ийн эрх ашигтай нийцэх ёстой. Бүсээ чангалах бодлогыг 2018 ондоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Х.Баттулга гэдэг эрхэм Монгол улсын ерөнхийлөгч гэж бодож байна. Цалинг 2019 онд нэмнэ гэж төрийн гурван өндөрлөг нэгдсэн ойголтой байх ёстой. Монгол төгрөгний ханшийг 1400 төгрөгөөс цааш унагаах үг үйлдэл бүрийг цэгнэх түүхэн үүрэгтэй хүмүүс үүргээ ухамсарлах ёстой

Avatar

боль боль 2018-05-24 203.217.139.225

Хуцдаг зочин бэ боль боль ич ич

Avatar

Исмэйлийг 2018-05-24 150.129.142.143

Исмэйлийг огцруул

Avatar

Зочин 2018-05-24 112.72.11.124

Ийм эрүүгийн хэрэгтнээр намаа удирдуулчихаад яаж энэрэнгүй хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гээд байгаа юм бол доо АН ынхан. Эрдэнэбат нь ч гэсэн бондын баахан мөнгөөр тоглочихоод шижим ч үгүй түрээсийн байр яриад тэнэглэнэ

Avatar

Зочин 2018-05-24 66.181.176.108

Та нар хэрэлдээд сууж байх цаагуур чинь монгол улс хятадын нутаг болход тун ч ойртож.

Avatar

Asas 2018-05-24 27.123.214.124

Дур хүслээрээ энэ улс орныг захирч, хувийн эрх ашгаа дээдлэх гэсэн бүлэглэлийг Н.Энхбаяр, C.Баяр, Ц.Нямдорж нар хазаарлаж байж. 2-г нь дэвсэлчихсэн. Нямкаг дэвсэлж чадахгүй байх. Арга технологи нь амархан юм аа. Хэвлэл, сошиалаар өргөнөөр худлаа гүтгэж хүчтэй сенсацлуулдаг юм байна. Тэгээд орк голдуу гэнэн ард олонд энэ буруутай гэж итгүүлж барьж хорьдог. Энхбаярын авилга гэж юу байхав, угаасаа авилга аваагүй нь тодорхой болсон. Баярын 7 хаус бол шал худал, Нямдоржийн хэрэг гэж юу байна? Бүгд худал, хэдэн жилийн дараа бид өөрсдөө өөрсдөөсөө ичнэ. Уг нь ийм юм болохыг мэдсэн бол мань 3 дундуураа зайгүй нягт байх байж дээ.

Avatar

Оч 2018-05-24 27.123.214.115

Яг унэн шуу! Баяр,Энхбаяр нар 90-д оноос хойших бусад улбэгэр саарал удирдагчдыг бодвол хамгийн сурхий,ухаалаг,ундур боловсролтой,дэлхийн хэмжээнд сэтгэдэг том удирдагч нар юм. Эд нар бол хожим бур их унэлэгдэж туухэнд орох лидерууд шуу! Муусайн орк дарга нар айхдаа [Хориотой Үг] хийдэг бидний монголчуудын хувьд эмгэнэлт уе тохиож байна! Баярыг суллачээ,муусайн оркуудаа!

Avatar

zochin 2018-05-24 202.179.31.30

Хєєрхий зайлуул Мэдэгдлийн засгийн газар нэрэндээ таарсан таар шуудайнууд бєєн луйварчингууд дэмжигч нэртэй нїд нь сохорсон муйхар мангарууд буруу сонголт хийсэндээ удахгїй харамсана даа

Avatar

Зочин 2018-05-24 103.57.92.51

Nyambdorj guaig yamar ch tohioldold ogtsruulj bolohgui unuugiin tsag ued

Avatar

Зочин 2018-05-24 103.229.120.68

Хүрэлсүхийн үхэл л ирээгүй юм бол Нямдоржийн сахлаар тоглохгүй биз дээ

Avatar

Юм бүхэн хоёр талтай. 2018-05-24 202.179.25.78

“…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан юм байж. Тэгвэл гэм буруугүйг нь ч шүүхээр тогтоогоогүй байхад яаж "ямарч оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж" байна.

Avatar

Зочин 2018-05-24 27.123.214.86

Ерөнхий сайд салбарын сайдаараа хэнийг авч ажиллуулахаа АН-аас асуух уу. Мэдрэл Эрдэнийн шаардлагаар сайд нараа явуулаад байвал ЕС байгаад яах юм. дараа нь энэ а******н давраад "одоо чи огцор" гэнэ ш дээ. \n

Avatar

Зочин 2018-05-24 202.9.40.132

Монголчууд нэг өдөр гишгэх газаргүй болох үедээ амаа барих байх даа. Дорнодод эхэлчихсэн байна лээ дээ. нэг их удаан хүлээгэхгүй байхөө.

Avatar

BOLD 2018-05-24 64.119.21.18

MASH ZUV HARIULT BOLJEE.

Avatar

Zochin 256413 2018-05-24 202.131.236.170

Erdenebataa chi turuur b** oroldoochee. Chamaig muuhai haragduulaad baina. Uchnuun jil uls turiin togoond chanagdchihaad uuniigee medrehgui baina u!!!!!!!!! Mal mineee!!!!!!!!! Erdenee ch ylgaagui adilhan muuhai haragdaad baina.

Avatar

Зочин 2018-05-24

Ажлыг нь хийлгээч.Ядаргаатай юмаа нээрээ\n

Avatar

Зочин 2018-05-24 64.119.21.75

12-16 онуудад МАН-хан засгийн ажлыг хийлгэсэн үү. Та тэр үед их ядарсан уу. [Хориотой Үг] чи муу [Хориотой Үг] дунд нь шогшиш явсан биз.

Avatar

Chingggis 2018-05-24 202.131.225.150

12-16 onuudad yamar ajil, mungu huvaaj idej, ulsaa dampuuruulah ajil u?

Avatar

Зочин 2018-05-24 203.91.116.154

Zob sh dee Ajlaa l sain xiix xeregtei

Avatar

Зочин 2018-05-24 202.131.225.249

AN medeleg chadvar muutai gedegee medej av daa

Avatar

zub 2018-05-24 119.40.98.162

zuv zuv

Avatar

зочин 2018-05-24 202.179.26.26

АН , Эрдэнэ юу бодчихсон МАН 2 Сайдаа Хэн нэг Нам Бүлэг, Хувь хүний сэтгэлд нийцүүлж Шаардсаны зоргоор Огцоруулчихана гэж бодовоо, Үнэхээр АН, Эрдэнэ Улс төрч юм бол ийм Тооцоо бодлоггүй Шаардлага тавьж байгаа нь Ухааны Мунхагийнх уу, эсвэл Мэдлэг дутуугийнх уу

Avatar

zochin 2018-05-24 202.131.225.150

AN martagdah geed budegreed bgaa tul, bgaagaa ilerhiij bgaa yadmag uildel

Avatar

Uneniig med 2018-05-24 107.77.232.71

MAN-iinhan bugd luivarchid ene hoeoroosoo busad ni ch gesen yalgaagui shunaliin tulamnuud bolohoor argagui shuu dee.AN-iin 4 jil tavisan urnuus ih uriig 2-hon jild tavisan.Hyatadad ochood bas baahanur taviid ulsaa barag hyatadad hidaldaad iree biz dee.

Avatar

Онон 2018-05-24 27.123.214.115

Эрсдэл гаргаж зууны том туслийг худулгусун хунээ хорьчихдог муухай оркууд юмдаа. Уурсдийг нь ур хуухдийг уеийн уед тэжээх юм шуу дээ уг нь. Поп-уудын угэнд автаж ямар ч баталгаа нотолгоогуй [Хориотой Үг] хорьдог унэн ухаан муутай оркууд байх юмаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж