Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран  байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилготой “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ залуучуудын сайн дурын оролцоонд суурилж явагдаж байгаа бөгөөд цэвэрлэгээг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ‘’Гачууртын гүүр’’-ээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүр’’-ээс  ‘’Баянзүрх хайрхан’’, ‘’Хар усан Тохой’’-оос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу хийх юм.  

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд оролцох хүсэлтэй иргэд тавдугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагт Хангарди ордны автомашины зогсоолоос хөдлөх автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очих боломжтой юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж