Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Болормаа нь 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ гарч яваад  сураггүй болжээ. Иймд уг эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Т.Болормаа нь 35 настай, оюуны хөнгөн хомсдолтой учир төөрч орон гэрээ олохгүй байх эрсдэлтэй гэнэ.

Хэрэв түүнийг харсан, тааралдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 7019-1820, 9494-5425, 9619-7710 дугаарт мэдэгдэхийг санууллаа. Үүний өмнө аутизмтай хүү гэрээсээ гарч яваад, осгож амиа алдсан тохиолдол гарч байсан билээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж