Налайх дүүргийн хоёрдугаар хороонд Приус-11 маркын автомашин хулгайлсан этгээдийг хяналтын камерын тусламжтай илрүүлжээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 22-ны шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс шөнийн 03-06.30 цагийн хооронд иргэн Б-ийн эзэмшлийн Приус-11 автомашин хулгайд алдагджээ.
Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс, теле хяналтын камерын бичлэгээр чиглэлийг тогтоон шуурхай эрэн сурвалжилсны дүнд Налайх дүүрэгт оршин суух хаягтай “У” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн аж.
Э.Ариун