ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлия Скрипаль ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлия Скрипаль ярилцлага өгчээ

ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлия Скрипаль ярилцлага өгчээ

Их Британид химийн хорт бодист хордсон Оросын экс тагнуулчийн охин Юлия Скрипаль хордлого нь тайлагдсаны дараа анх удаа Солсбери хотноо Ройтерс агентлагийн сэтгүүлчид видео ярилцлага өгчээ.

Тэрбээр ярилцлагадаа хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж очихыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

Юлия Скрипаль “Химийн хорт бодисын хордлого маш удаан тайлагддаг юм байна. Миний эцэг өнөөдрийг хүртэл бие нь сайжраагүй байгаа. Түүний бие тэнхэртэл би түүнд туслах ёстой’ гэжээ. 

Мөн тэрбээр ярилцлагадаа Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хамт олонд тусламж үзүүлсэнд талархал илэрхийлээд одоогоор оросын дипломатуудын тусламжийг авах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн байна. 

Одоогоор, Юлия Скрипаль цагдаагийн хамгаалалт дор Лондонд нууцлаг газар байрлаж байгаа аж.  Сануулахад,Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын эхээр Их Британийн Солсбери хотноо химийн хорт бодист хордож эмнэлэгт хүргэгдсэн. Их Британичууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа бол ОХУ-ын зүгээс дээрх хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

А.АНИР

Эх сурвалж: AIF.ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж