“Цэвэр гар” сэдэвт аяны хүрээнд эмнэлгийн халдварын сэргийлэлтийн тогтолцоог бэхжүүлэх, тандалтын үйл ажиллагааг сайжруулах, халдвараас сэргийлэхэд ажилтан нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эмч эмнэлгийн ажилтнуудын дунд “ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ” сэдэвт сургалт боллоо.
Сургалтыг тасгийн менежер сувилагч нарын оролцоотойгоор зохион байгуулж, “БИД ГАРАА УГААЖ ЧАДНА” сэдэвт хөгжөөнт тэмцээнийг эмчилгээний 7 тасгийн дунд зохион явууллаа.
Тэмцээнд тасаг нэгжүүд идэвхтэй оролцлоо. Үүнд: Хүүхдийн тасаг 1-р байр , НХТасаг 2-р байр, ДҮТасаг 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Сургалтанд эмнэлгийн 118 ажилтан хамрагдаж, гар угаах челленжийг эмнэлгийн тасаг нэгжүүдийн дунд уриалга гарган зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: ХУД