Ном унших хандлагыг төлөвшүүлэх сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Ном унших хандлагыг төлөвшүүлэх сэдэвт сургалт боллоо

Ном унших хандлагыг төлөвшүүлэх сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь иргэдийн бүтээлч сэтгэлгээ,ном унших хандлагыг төлөвшүүлэх зорилгоор бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний хүрээнд:

  1. Том ном
  2. Жижиг ном
  3. Номын богц
  4. Уран зохиолын сэдэв
  5. Уран зохиолын бус сэдэвт задлал хийх зэрэг бүтээлч сэтгэлгээний аргуудаар тогтмол сургалт зохион байгуулдаг билээ.

2018 оны 05 дугаар сарын 17- ны өдөр багш С.Эрдэнэчимэг,Н.Насанжаргал нар Нийслэлийн Тэргүүний 65-р цэцэрлэгийн Ариунжаргал багштай бэлтгэл ”А” бүлгийн 48 , Батсуурь багштай бэлтгэл “Б” бүлгийн 47 хүүхдүүдтэй том номын арга зүйгээр “Одоо л биш шүү Болдоо” зохиолтой танилцлаа.

Сургалтын явцад дүрийн уншилт хийж,зогсолттой уншлагын аргаар хүүхдүүдтэй харилцан яриа үүсгэж,тухайн үед төрж байгаа сэтгэгдэл, зохиолын төгсгөл хэсгийг өөрсдөө зохиож Болдоо хүүг ээж аавтай нь амар сайхан амьдруулан төгсгөх олон арван хувилбарт үлгэр бүтээж, өөрсдөө үлгэрийн баатар болж тоглон ихэд сонирхолтой өрнөв.

Сургалтын үр дүнд багачууд маань өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх,бүтээлчээр сэтгэх, дүрд хувирч, аливааг эерэг сайхнаар төсөөлөх хандлагад суралцлаа.

Нийт 95 бяцхан үлгэрийн орны шидтэнгүүддээ болон хамтран ажилласан 65-р цэцэрлэгийн хамт олондоо талархал илэрхийлье.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж