Дарханд киночид дуртай

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Дарханд киночид дуртай

Энэ
жил 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн Дархан хотод киночид эрт үеэсээ
дуртай. Учир юу гэвэл бидний өдгөө ч үзэх дуртай “Гарын таван хуруу”,
“Тойрох хуудас”, “Бэрсүүт жүрж” зэрэг Монголын уран сайхны кинонуудын
зураг авалт “Найрамдал”-аар овоглосон Дарханд болсон билээ. Тэгвэл
20-иод жилийн дараа энэхүү уламжлал давтагдан  “Бодлын хулгайч” киноны
уран бүтээлчид Дархан хотыг зорьсон байна. Ойрын хэдэн жил кино групп
хүлээн аваагүй Дарханыхан “Wisdom” продакшныханд бүх л нөөц
бололцоогоороо тусалсан гэнэ. Шинэ соргог бүхэнд дуртай, авьяаслаг
сэргэлэн, сайхан бүсгүйчүүд, сайн эрсээрээ алдартай ууган хотын ЗЦГ,
ЦЕГ, Онцгой байдлын газрынхан тэр аяараа хөдөлж, киноныхонд халуун
сэтгэлээр тусалжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж