В.Путин Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

В.Путин Хятадад айлчилна

В.Путин Хятадад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх зургадугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын үеэр В.Путин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) чуулга уулзалтад оролцох юм байна.

Энэ дагуу өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн туршид зохион байгуулагдаж буй

Санктпетербургийн Олон Улсын Эдийн Засгийн Форумийн үеэр В.Путин БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Кишантай уулзаж, түүний Хятадад хийх айлчлалын бэлтгэл ажил, хоёр улсын хоорондын худалдааны түншлэл болоод ШХАБ-ын оролцооны талаар санал солилцох болно хэмээн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

Нэмж хэлэхэд, 2017 онд Орос болон Хятад улсын хоорондын худалдаа 31,5 хувиар өсч, 87 тэрбум ам.долларт хүрээд байсан бол энэ оны эхний улиралд 2017 оны мөн үетэй харьцуулахад мөн 30,8 хувиар буюу 24 тэрбум ам.доллараар ихэссэн байна.

Г.Сүмбээ

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж