Бизнесийн улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Бизнесийн улирал эхэллээ

Намар болж байна. Яг энэ үед мөнгө олж болох хэд хэ­­дэн ажил бай­на. Хамгийн эхэнд самрын най­маа. Самар л харагдвал мөн­гөө барин дай­рах манайханд хаанаас яаж түү­­сэн, цайруулахдаа ямар ар­га ашигласан зэрэг нь огт хамаа­гүй. Эрүүл ахуйн шаард­лага энэ тэрийн талаар бодох ч хэрэггүй дээ, манайхан тоох­гүй. Хамгийн гарлага багатай биз­нес шүү. Гэхдээ цагдаад баригд­чихвал самар түүхдээ ашиг­ласан болгоныг нь улсын орло­го бол­годог юм гэсэн. Үү­ний араас халаасны хулгайн бизнес орно гэж байгаа. Гэхдээ жаахан эрсдэлтэй. Цагдаа нарт ба­ригдчихвал баларна шүү. Хө­­дөө­нөөс ирсэн хөөрхөн улаан хацартай хүүхдүүд ха­­лаа­­саа дарж яваад л мөн­гөө алдана. Хамгийн сайн ор­ло­­го­той байх газруудаар “Наран­туул” ОУХТөв, “Бөмбө­гөр” худал­дааны төв зэрэг орно. Бас автобус дотор ч иймэр­­хүү ажил хийдэг л юм шиг байна лээ. Дараагийн орлого­той байх бизнесээр сургуу­лийн хуваарь зарах бизнес орно. Энэ бол гайгүй мөнгө олох бизнес. Хавар их сургуулийн хуваарь авч чадаа­­­гүй хүүхдүүд зунжингаа ээж,  аавыгаа шалаад намар нь мөнгө төлж сургуульд ордог моод дэлгэрээд багагүй хуга­цаа өнгөрч байна. Гэхдээ энэ бизнесийг хэр баргийн хүн хийж чадахгүй бөгөөд сайн танилтай хүн л хийдэг юм шиг байна лээ. Үүний араас сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бизнес бол утаагүй зуухны бизнес байна. Зуух л юм чинь утаа гарч таарна л даа. Гэхдээ дарга нар утаагүй гээд хэлчихвэл утаа гардаг эсэх нь нэг их хамаагүй болчихсон. Ингээд утаагүй зуу­хыг гэр хорооллын ард тү­мэнд “шахах” томоохон ажил одооноос эхэллээ. 459 мян­­ган төгрөгний үнэтэй зуух хямдраад 250 мянган төг­­рөг болсон ч ард түмэн авч чадахгүй л байгаа. Тэгвэл саях­­наас дахин хямд­руулаад 50 мянган төгрөг болго­сон гэсэн.  459 мянгын зуух бараг 10 дахин хямдарна гэдэг чинь гайхам­­шиг биз дээ. Түүнийг хийж байгаа компани нь бараг л буя­ны байгууллага байх аа. Тун удахгүй утааны улирал эхэл­­нэ. Энэ үеэр уг зуухыг айл өрхүүдэд сайн “шахах” хэрэг­­тэй. Улс төрчид хүртэл энэ зуухаар сонгуулийн шоу хийж болохоор санагдсан. Энэ зуух­наас хэдийг худалдаж авчи­­хаад л гэр хорооллынхонд аваачиж бэлэглэхгүй юу.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж