Энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн Дархан хотод киночид эрт үеэсээ дуртай. Учир юу гэвэл бидний өдгөө ч үзэх дуртай “Гарын таван хуруу”, “Тойрох хуудас”, “Бэрсүүт жүрж” зэрэг Монголын уран сайхны кинонуудын зураг авалт “Найрамдал”-аар овоглосон Дарханд болсон билээ. Тэгвэл 20-иод жилийн дараа энэхүү уламжлал давтагдан “Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид Дархан хотыг зорьсон байна. Ойрын хэдэн жил кино групп хүлээн аваагүй Дарханыхан “Wisdom” продакшныханд бүх л нөөц бололцоогоороо тусалсан гэнэ. Шинэ соргог бүхэнд дуртай, авьяаслаг сэргэлэн, сайхан бүсгүйчүүд, сайн эрсээрээ алдартай ууган хотын ЗЦГ, ЦЕГ, Онцгой байдлын газрынхан тэр аяараа хөдөлж, киноныхонд халуун сэтгэлээр тусалжээ.
А.Зул