Ньюс хөтөч:"С.Баярыг АТГ дарамталсан уу?" сэдвээр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч:"С.Баярыг АТГ дарамталсан уу?" сэдвээр мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч:"С.Баярыг АТГ дарамталсан уу?" сэдвээр мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган болно. Холбоо барих утас: 99299777
  • Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд ‘МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР‘ кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар болно. Холбоо барих утас: 99849000
  • МХЕГ-ын хурлын зааланд импортоор орж ирж байгаа үр, ургамал хамгааллын бодисын талаар сургалт зохион байгуулна. Холбоо барих утас: 99096232
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний есдүгээр форум Корпорейт зочид буудалд болно.
  • “Бишрэлт” зочид буудалд “Монгол Улсын газрын доройтлын суурь нөхцөл ба үндэсний сайн дурын зорилт” хэлэлцүүлэг болно.

10.00

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны нэг хэсэг нь сурагчдад аюултай хог хаягдал болох хаягдал зай хураагуурыг зөв зохистой хаях мэдлэг олгох, сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулан, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгох юм. Холбоо барих утас: 99153165
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Тус хурлаар бассейн, саун, халуун усны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ. Холбоо барих утас: 91887887
  • Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь’ сэдэвт семинар Blue sky зочид буудал Topaz танхимд болно. Холбоо барих утас: 99650498
  • УИХ-ын чуулган хуралдана

11.00

  • “Гүйе! Түүе!” уриан дор ногоон бүсийн сайн дурын цэвэрлэгээ хийх аяныг өрнүүлэх гэж байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 325044, 9712-5557 / 9812-5557, 99057029
  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс ‘С.Баярыг АТГ дарамталсан уу?’ сэдвээр хэвлэлийн бага хурал АТГ-н Олон Нийтийн төвийн 105 тоотод хийнэ.
  • Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна. Үйл ажиллагаа ЧД 9-р хороо, Баянбүрдийн тойрог дээш өгссөн зам дагуу болно. Холбоо барих утас:88998134, 88030377
  • Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн 5 настай Энхномин охины бие тэнхэрч 1-р эмнэлэгээс гаргана.Холбоо барих утас: 88030661
  • Төрийн ордны В танхимд Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай. Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар оролцоно. Холбоо барих утас:91915340, 88844482

12.00

  • Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, зөв дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг ‘Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’ тэмцээн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна. Холбоо барих утас: 99091210, 88106605
  • МҮЭСТО-нд “Их цааз-Их эргэлт” чуулган болно.

13.00

  • Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр ‘Мэдээллийн аюулгүй байдал: онол практикийн тулгамдсан асуудал’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

14.00

  • “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 15 дахь уулзалт Нэгдсэн Үндэстний байгууллагын байрны 3-р давхарт болно

16.00

  • “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

17.00

  • “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны киноны нэрэмжит өдөрлөг Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд болно. Холбоо барих утас: 9909-2502, 9906-7995

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1949.05.24 БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж