УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гурван гишүүнийг томилуулахаар хүргүүлсэн саналыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх нь дуусгавар гурван гишүүний оронд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг томилуулах хүсэлтэй байгаа Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ‘Эдгээр гурван хүний түүх намтрыг нь уншиж үзсэн. Хамт ажиллаж үзсэн хүмүүс ч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ‘Үндсэн хуулийн цэц улс төрөөс ангид ажиллах учиртай. Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг улс төрийн хүрээнд хэрхэн ангид ажиллахыг цаг хугацаа харуулах байх. Ард түмний талд, хуулиа дээдэлж ажиллахыг хүсье’гэв.
Хариуд нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г Б.Буяндэлгэр ‘Монгол Улсын Үндсэн хуулийг барьж, түүнд захирагдаж ажиллана. Цэцийн гишүүн халдашгүй, хараат бусаар ажиллах учиртай’ гэв. Харин Г.Туулхүү ‘ Хуульд заасан дагуу ажлаа явуулна’ гэсэн бол нэр дэвшигч Ц.Нанзаддорж ‘ Улс төрөөс ангид ажиллана’ гэж хариулав.
Ингээд санал хураалт явуулахад, нэр дэвшигчид олонхын саналаар дэмжигдлээ.