Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Америкийн дэд Ерөнхийлөгч нараас 33 дахь нь одоогоос 67 жилийн тэртээ төв азийн цээжин дэх сая хүрэхгүй хүн амтай Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байжээ. Үүнээс гадна энэ хооронд тус улсын нэг бус Ерөнхийлөгч болон албаны бусад хүн манай улсад айлчилсан юм. Харин Америкаас манай улсад айлчилсан хоёр дахь дэд Ерөнхийлөгч нь Жозэф Байден болов. Америкийн 47 дахь дэд Ерөнхийлөгч тэрбээр Монголд төрийн айлчлал хийхээр өчигдөр үдийн 11 цагт “Чингэс хаан” Олон улсын нисэх буудалд газардсан юм. Америк бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон учраас дэд Ерөнхийлөгч нь манайхаар бол Ерөнхий сайдтай дүйхүйц төрийн өндөр албан тушаалтан юм. Тийм ч  учраас энэ удаа Ерөнхий сайд С.Батболд түүнийг зуны дэлгэр, сайхан цагийг тааруулан Монгол нутагт морилон саатахыг урьсан нь ийн биелэв. Жозэф Байдены энэ удаагийн айлчлал нэг хоногийн ху­гацаатай үргэлжлэв. Үүнийг “бууж, мордох” айлчлал ч гэж тодорхойлж болохоор санагдана. Тэрбээр 1942 онд төрсөн бөгөөд 1973 онд 30 насандаа АНУ-ын сенатад сонгогдсоноор улс төрийн карьераа эхлүүлж байжээ. Ж.Байден нь  тухайн үед Америкийн Сенатын түүхэн дэх хамгийн залуу гишүүн байсан байна. Эрхэмсэг Жозеф Байден 2009 оны нэгдүгээр сараас өнөөг хүртэл АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж