АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар  ҮХЦ-д хандана

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар  ҮХЦ-д хандана

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар  ҮХЦ-д хандана

УИХ-дахь АН-ын бүлэг  өнөөдөр /2018.05.23/ хуралдаж  гурван асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал,  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс  /2018.04.21/ Ерөнхий сайдад Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнд  хариуцлага тооцуулах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Хуулийн хугацаа дууссан боловч хариу  ирүүлээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ.

УИХ-дахь АН-ын бүлэг  дарга Д.Эрдэнэбат: 

-Шаардлагын хариуг өгөөгүй учир дээрх нэр бүхий хоёр гишүүнд цаашид ямар арга хэмжээ авах талаар хуульчидтай ярилцсан байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн зөрчил гаргасан нэр бүхий хоёр сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болж байна.  Хоёрдугаарт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж , хувийн  эрх ашигт хөтлөгдөн ах, дүү нарынхаа оролцоотой  “Хотгор шанага”-ийн уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа.  Энэ асуудлаа нэг тийш нь болгосонгүй. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хувьд  бусдын орон сууцанд түрээсийг нь төлөлгүй амьдардаг. Иймээс УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг ҮХЦ-д хандах нөхцөл бүрдэж байна. АН-ын бүлэгт “Монголын хүний төлөө нам”албан тоот ирүүлсэн. Тус албан тоотод УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Тус  нам дээрх ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах нь өөрсдийнх нь эрхийн асуудал гэж бид үзсэн.Хоёрдугаарт, ҮХЦ-д УИХ-аас нэг хүнийг, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүний нэрийг дэвшүүлсэн. Тус асуудлыг бүлгийн хурлаараа хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжих саналд нэгдсэн.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

-Өнгөрсөн өдрүүдэд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар удаа дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2.8 их наяд төгрөгийн өр дарсан  гэж ярих боллоо. Үүнийгээ том ажил мэт үзэж, түүхэнд тод томруунаар үлдэнэ гэж хүртэл ярьж байна. 2016 онд Засгийн газрын дотоод өр 6.4 их наяд төгрөг, 2017 онд 4.2 их наяд төгрөг болсон.  Төсөвт суусан үндсэн үзүүлэлтийг харахад, 2017 онд 1.1 их наяд,  2018 онд мөн 1.1 их наяд төгрөгийн өр барагдуулахаар төсвийн зарлагад тусгасан. Энэ бүхнээс харахад 2.8 их наяд төгрөгийн өр дарсан гэж яагаад ч хэлэхгүй. Хэрэв барагдуулсан байлаа гэхэд  Төсвийн тухай хууль зөрчсөн асуудал үүснэ. Өнөөдөр дотоод өр, авлага барагдсан мэт харагдаж байгаа боловч 2016 онд нийт гадаад өр 19.9 их наяд төгрөг байсан. Нэг жилийн дотор буюу 2017 онд нийт гадаад өр 22.1 их наяд болж өмнөх оноос зургаан их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.  Засгийн газрын өр, улсын гадаад өр өсөхөд шууд нөлөөлсөн  байна.   Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Нэг ч төсөл хөдлөөгүй. АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлж байсан ажлын туузыг хайчилж байгаа. Улаанбаатар хот өмхийд автлаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын тендер ч зарлагдаагүй, ажил нь ч эхлээгүй байна. Ийм байтал форум зохион байгуулж худлаа ярьдаг. Худлаа гэрээ хийдэг. Ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж