Умардууд Геумганг баазыг барьцаалахаас өмнө хэдэн сарын турш Өмнөдүүдэд хандаж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийг аль эсвэл өөрийн эзэмшдэг хувиа өгөхийг шаардаж байжээ. Харин удаа дараагийн шаардлагын эцэст төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, баазыг барьцаалсан тухайгаа Умардууд дотоодынхоо мэдээллийн хэрэгслээр зарлажээ. Умардын мэдэгдэлд “Бид Өмнөдийг Геумганг дахь өөрийн эзэмшлийнхээ эрхийг бүгдийг нь хууль ёсоор манай талд шилжүүлэн өгнө гэдэгт итгэж байна. Харин баазад ажиллаж байгаа Өмнөдийн ажилтнуудыг 72 цагийн дотор баазыг чөлөөлж явахыг шаардаж байна” гэжээ.
Умардууд эхлээд хэлэлцээрийн замаар уг амралтын баазыг мэдэлдээ авах хүсэлтээ илэрхийлсэн ч Өмнөдийн талаас харгалзан үзээгүй тул ийнхүү хүч хэрэглэжээ. Уг бааз нь хоёр орны харилцаа таатай байх үе буюу 1988 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ажээ.