Хьюстон цувралын харьцааг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Хьюстон цувралын харьцааг тэнцүүллээ

Хьюстон цувралын харьцааг тэнцүүллээ

NBA-ийн плэй-оффын хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Окланд хотын “Оракле Арена” ордонд Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй талбайн эзэн Голден Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж зочин багийн ялалтаар өндөрлөсөн байна.

Тоглолтын эхний хагаст зочин баг 53-46 харьцаагаар тэргүүлсэн. Зочдоос энэ өдөр Ж.Харден 30 оноо авч багаа тэргүүлсэн бол К.Пол 27 оноо, сэлгээнээс Э.Гордон 14 оноо авсан бол Т.Ариза гараанаас гарч есөн оноо авсан байна. Мөн будагтай талбайд К.Капела, Пи.Жи.Такер нар сайн тоглож байсан бөгөөд К.Капела найман оноо, 13 самбар, Пи.Жи.Такер дөрвөн оноо, 16 самбараас бөмбөг авсан байна. Харин тэдний өрсөлдөгч талбайн эздээс С.Карри 28 оноо, К.Дюрант 27 оноо, 12 самбар авсан бол Д.Грийн 11 оноо, 13 самбар, найман дамжуулалт, К.Томпсон 10 оноо авсан байна. Ийнхүү цаг дуусахад 95-92 харьцаагаар зочин баг Хьюстон Рокетс баг ялалт байгуулж цувралын харьцаа 2-2 боллоо. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт нөгөөдөр Хьюстон Рокетс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж