Хятадад 2016 онд л гэхэд 33.6 сая хүн болзооны сургалтад хамрагдсан байна. Нэг ёсондоо хайрын дасгалжуулагч гэгдэх энэ бизнес Хятадад маш их эрэлттэй байгаа бөгөөд ганцаарчилсан хичээл авахад 4,500 ам.доллар гэнэ. 21-р зуунд хэн нэгэнтэй болзож харилцаа тогтооно гэдэг завгүй, ажил ихтэй хүмүүсийн хувьд толгойны өвчин болжээ. Хүмүүс янз бүрийн танилцах зараар танилцаж эсвэл танилцах аппликейшн ашигладаг болсон байна. Манай улсад ийм явдал бага ч урд хөршид маань ийм нийгмийн сүлжээ маш эрэлттэй байдаг аж. Хятадын нийт эрэгтэй хүмүүсийн тоо эмэгтэйгээс гурав дахин их байдаг нь эрчүүдийн хувьд хүндхэн сорилтой тулгарах нь гарцаагүй. Магадгүй Хятадын “ Нэг хүүхэд бодлого” үүнд нөлөөлж байж болох юм. Тиймээс “Болзооны сургууль” гэгч Хятадад газар авчээ.
Хичээлд эсрэг хүйстнээ хэрхэн өөртөө татах, хэрхэн амжилттай харилцааг бий болгох, болзоог хэрхэн амжилттай болгох гэх мэт хувь хүний хөгжил, харилцах чадвар зэргийг заадаг байна. Харилцааны хичээлээс авхуулаад бүжгийн хичээл зэргийг сурах хүсэлтэй хүмүүсийн эрэлт ихсэж байгаа ба залуучууд ч ийм төрлийн сургалтад суух сонирхолтой болжээ.
Г.Занданмядаг
Эх сурвалж BBC