Жэксоны тоглолтоос “Kiss” хамтлагийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Жэксоны тоглолтоос “Kiss” хамтлагийг хасчээ

Майкл Жэксоны дурсгалд зориулан “Майкл Жэксон үүрд” нэртэй тоглолтыг зохион байгуулах гэж байгаа билээ. Харин уг тоглолтод оролцох оролцогчдын бүрэлдэхүүнээс “Kiss” хамтлагийг хассан тухай BBC мэдээллээ. Жэксоныг шүтэн бишрэгчид болон дуучны ах нь дургүйцсэн учир энэ рок хамтлагийг хасахаар шийдсэн гэж шоуг зохион байгуулагчид мэдээлжээ.

2010 онд “Kiss” хамтлагийн гитарчин сэтгүүлд ярилцлага өгөхдөө Жэксон бага насны хүүхдүүдийг уруу татсан буруутай гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэлсэн нь Майклын ах Жермейн Жэксон болон Майкл Жэксоныг шүтэн бишрэгчдийн дургүйцлийг хүргэсэн байна.

Поп хаан Майкл Жэксоны дурсгалд зориулсан концерт ирэх аравдугаар сарын 8-нд Уэльсийн нийслэл Кардифф хотын 74.500 хүний суудалтай “Millennium Stadium”-д болох юм. Уг арга хэмжээнд ах дүү Jackson, Alexandra Burke, Christina Aguilera, Cee Lo Green, 3T, Leona Lewis, Pixie Lott, Smokey Robinson JLS, Graig David  нарын уран бүтээлчид оролцоно.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж