Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв | News.MN

Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2018.05.23/ хуурамч шатахуун тарааж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн хуурамч шатахууны талаарх ажлын хэсгийн дүгнэлтээ зарлахыг шаардаж байгаагаа энэхүү хурлаар дамжуулан илэрхийлсэн юм.

“2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэжээ. 2017 онд уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус иргэдийн хэлээд байгаа шиг хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн байдаг. МХЕГ-аас “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна. Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ. Өмнөх шалтгалтын дүнг танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ. Бид өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэллээ.

Мөн холбогдох яамдуудад албан хүсэлтээ явуулж, ажлын хэсэгт биднийг оруулахгүй гэвэл хөндлөнгийн ажиглагчийн үүднээс орох болно. Төр ажлаа хийхгүй бол бид 400-500 шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

“Шатахуунд туршилт хийж үзсэн. Нэг хоног шилэн саванд хийхэд ээдээд тал хүртлээ хар тунадас үүсч байгаа юм. Үнэр танар гэж жигтэйхэн хурц үнэртэй. Машин дотор цаг тавихад дотор муухайрч, толгой өвдөх жишээтэй. Монголчууд бид дэлхийн стандартад нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй. Төр ажлаа хийх ёстой. Хэрвээ хийж чадахгүй бол бид шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаа шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн байна.” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэлллээ.

"Болор дуран"-аар шалгав.

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ядуу монгол 2018-05-23 202.179.25.232

Миний хувьд энэ үнэн бол тэр бензин компани с маш их мөнгө нэхэмжлэлийг шүүхэд өгнө бүх баримт нөт байга

Avatar

Өлзийсайхан 2018-05-23 202.179.25.232

Шууд зарлаач айлгаж байгаад хэдэн зоостой болох сонирхол бга яаг үнэн юм бол шууд л хэл цаг тухайд нь\nН. Энхбаяр шиг 500 саяыг хүн өгнө гээд нэр байхгүй\nМХ ДАРГА Содхүү билүү хар талханд нүүрс хийж бна гэсэн бас нэргүй таг алга болсон нэр усыг нь хэлэхгүй юм бол ард түмнийг бүү айдаст автуул

Avatar

Зочин 2018-05-23 103.229.122.64

Шууд зарлахаас өмнө зөв гөргалгааг олж шийдсэн нь зөв лдөө.100%импортын түлш хэрэглэдэг манайд, нөгөө импортлогч цөөхөн компаниудын үйл ажиллагаа доголдвол бүх салбар савалгаанд орно.Аливаа том асуудал эхлэлнь буруугаас үүсдэг шүүдээ.

Avatar

Зочин 2018-05-23 202.131.242.254

Монголд дөнгөж үүсэж байгаа бензин, түлшний дотоодын үйлдвэрлэлийг унагах зорилготой Роснефтийн гар хөлүүд. Бензин, түлшийг заавал түүхий нефтээс нэрэх албагүй. Керосин, нефтийн бусад бүтээгдэхүүн, нүүрснээс гаргаж болно. Заавал түүхий нефтээс нэрсэн бол жинхэнэ, бусад нь бол хуурамч гэсэн үг биш. Үнэхээр хуурамч түлш нийлүүлсэн бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хэн хийгээд байгааг мэдсээр байж хэрэгтнийг нуугаад байгаа бол бас гэмт хэрэг. Гэмгүй хүнийг гэмт хэрэгтэн болгож шууд нэрлэх нь хүн гүтгэсэн бас л гэмт хэрэг. Эд нар компанийг шууд нэрлэхгүй. Учир нь гүтгэсэн гэмт хэрэгт холбогдоно. Нэрийг нь зарлахгүй байгаа нь өөрөө хуурамч хар пи-ар гэсэн үг.

Avatar

999 2018-05-23 203.91.115.36

Нэн даруй нэрлэх хэрэгтэй үгүй бол танай холбоо авилга ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх болно шүү

Avatar

Zochin 2018-05-23 150.129.143.206

Nerleechde ard erthen medeed unaa teregee bodog l de

Avatar

Зочин 2018-05-23 27.123.214.114

Binzen mash muu bna oposoos hiisen binzeneer 600 ywdag harin mongoloos hiiheer 400 ywaad bna

Avatar

зөв 2018-05-23 59.153.84.98

нэрлээчээ юугий нь хамгаалаад байгаам бэ. тэднээс шатхуун авахаа больчихоё л доо. \n

Avatar

Зочин 2018-05-23 66.181.177.179

Тэгээд хурдан нэрлээч дээ. Хэдэн юм олж авах санаатай жүжиг тавиад байгаа юм уу.

Avatar

Зочин 2018-05-23 66.181.178.84

ЭД НАРААР МАШИНАА ЗАСУУЛИЙ. БИ ТОЁОТА хАЙЛЮКС УНАДАГ. ОНЫ ӨМНӨӨС Л ЭХЛЭН БЕНЗИНИЙ БАНКНЫ ШҮҮР БАЙНГА БӨГЛӨРӨӨД БҮР 30 КМ/ЦАГААС ДЭЭШ ГАРАХ БОЛЬСОН. САЯХАН 150 МЯНГААР ЗАДАРСАН МАШИНЫ ШҮҮРИЙГ АВЧ ТАВЬТАЛ ШАЛ ӨӨР БОЛОВ. ҮРГЭЛЖ 30 ТАЙ ЯВСААР БАЙГААД АМЬТНЫ ХАРААЛИЙГ СОНСОЖ БАЙСАН ҮЕЭСЭЭ ТҮРХЭН САЛЖ 70, 80 ТАЙ ГИШГЭХ БОЛОВ. ГЭТЭЛ ДАХИАД АСУУДАЛ ЭХЭЛСЭН, ШҮҮР БОХИРДСОН. ҮҮНИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА БАЙХГҮЙ ЮМ БИЛЭЭ. ТЭР БЕНЗИН ДАМЖУУЛАХ СИСТЕМ ЦЭВЭРЛЭГЧ ГЭХ ГЕРМАН, АНУ, СОЛОНГОС, ЯПОН БҮХ ШИНГЭНИЙГ ХЭРЭГЛЭЭД Ч НЭМЭРГҮЙ. ЭНЭ 100 ХУВЬ БЕНЗИНТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ГАДНЫ МАШИНЫ ЖИНХЭНЭ МАСТЕР ОНОШЛОСОН. МИНИЙ МАШИНЫГ ХЭВИЙН БОЛГОЖ ӨГ НОВШНУУУУУУУУУУУУУУУУУУДАААААААААААААААААААААА

Avatar

Chairman 2018-05-23 66.181.161.72

Shuud l helchihne bizdee mongo awah geed met sanagdchihlaa nuguu heden kolonkuud n bitgii zarlaach guiya mongo ogiie . . . .

Avatar

мгл 2018-05-23 103.229.123.62

дампуу тор хэдэн хуурамч шатахуун зардаг гэмт хэрэгтнуудииг нэрлээд иргэддээ анхааруулчихаас л айгаад хохиролыг нь улам нэмэгдуулээд байдаг нь гэмт уйлдэл

Avatar

Зочин 2018-05-23 202.72.245.209

ИЙМ ХАЧИН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БОЛЖДЭЭ. ШАГНАЛ ХҮЛЭЭЖ ШАНТААЖ ХИЙГЭЭГҮЙ ЮМ БОЛ ХУЛХИ СТАНЦУУДЫГ ШУУД НЭРЛЭЛДЭЭ. МАНАЙ НЭГ ШУДАРГА ГИШҮҮН БИ ИХ ОЛОН ЮМ МЭДНЭ ЭЭ ЦАГИЙГ НЬ БОЛОХООР ХЭЛНЭ ЭЭ ГЭЭД Л ЭРЛЭГ АВАХ ЦАГИЙГ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА АЯТАЙ Л ЯРИХ ЮМ

Avatar

Зочин 2018-05-23 202.131.228.20

Цааш нь ярь ярь

Avatar

Зочин 2018-05-23 202.21.100.211

Үнэн баталгаатай бол нэрлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-05-23 27.123.214.125

мундаг залуус руу дайрч зоригийг нь мохоох вий

Avatar

Зочин 2018-05-23 59.153.113.46

ner ni hurtel hulhi l baiguullaga bn sh dee

Avatar

Зочин 2018-05-23 150.129.141.82

ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД ҮНЭХЭЭР ШУДРАГА ЮМНЫ ТӨЛӨӨ ЯВЖУУГАА БОЛ БОЛЖ БАЙНА . ХАРИН ТЭГЭСГЭЭД ХЭДЭН ТӨГ ОЛООД ТАГ БОЛЧИХВОО .

Avatar

Зочин 2018-05-23 112.72.14.231

Энэ чинь харин овоо шантаажалдаг гарууд байх шив. Шатахууны компаниудыг дарамталж хэдэн төгрөг салгах гэж байх шив. Тэгээгүй бол наад хуурамч түлш өгч байгаа колонкуудаа шууд нэрлэ л дээ.

Avatar

Зочин 2018-05-23 115.187.88.12

Tegeed nerleechee, khudlaa nuguu khediigee kheden tugrug ugukhnuu gej khuleej suukhaar. Negent l ard tumnii baatar bolj chadakhgui khoino khudlaa nerlelee geed khechneen uddag yum!!!! Neg tsaad khedeesee shuud munguu nekh, chadakhgui bol shuud zarla.

Avatar

??? 2018-05-23 66.181.160.5

Нэрлээчээ, тэгээд!!! Гуйлгах гээд байгаа юм уу?? Эсвэл шагнал горьдоод байгаа юм уу? "Бэлэн байна, даанч …" гэх гээд байна уу???

Avatar

zochin 2018-05-23 202.21.113.162

edgeer kolonkuudaas avaad ta nariin mashin dogoldoj, evdersen tohioldol bhgui l bizdee, am dagaj yrihaa bolih heregtei, ene huuli togtoomjiin daguu zugeer l bolomjiig ashiglaj bgaa AAH uud shuudee, sn talaas ni har, bod

Avatar

зочин 2018-05-23 66.181.161.54

лалруудаа эх үүсвэрийг нь нэрэлцэн юм бишүү сайн уншаач таван компани байгаа юм бишүү

Avatar

бат 2018-05-23 202.179.8.213

Хуурамч шатахуун түгээж буй колонк гэхээсээ нийлүүлж байгаа компани монголд керосин оруулж ирээд тэрийг А-80 тай найруулаад түүнийгээ колонкуудадаа түгээлт хийгээд буй компаниудыг шууд нэрлэх хэрэгтэй

Avatar

hariult 2018-05-23 202.21.113.162

onoliin huvid oilgomjtoi zuil yriarai, kerosene iig 80 tai holihoor etssiin buteegdehuun yu garhaa medej bgaamuu,. ydaj dizelee kerosintoigoo holichood garah negdliig bicheerei

Avatar

зочин 2018-05-23 202.180.216.87

нэрлээчээ хэнээс айгаад бгаа юм эсвэл авилга авах гээд бгаа юмуу

Avatar

Bol 2018-05-23 202.131.242.150

Ertkhen nerleech. Arden timen medej baga khokhirog

Avatar

Зочин 2018-05-23 103.26.194.186

zugeer l heleech stakuud hudlaa shantaaj shaahgeed bhyn

Avatar

бодлын хулгайч 2018-05-23 43.228.129.65

тэр бузрын хулгайчуудын нэрийг зарла. хичнээн олон жолооч хохироо болооо……..тэднүүсээс биш өөр газраас авах хэрэгтэй. шударга байл даа. олоод өгсөн бол цагдаа шүүх нь ажлаа хий. торго. мөнгийг нь хөгшид-хүүхдүүдэд өгье

Avatar

Зочин 2018-05-23 202.70.34.244

бас нэг шантааж хийх санаа бодож олоод ттб ээ байгуулаад явж байгаа хүмүүс бололтой юм. хэрвээ нийгмийн сайн сайхны ттб бол шууд зарлаад төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллаад хэвлэлийн хурал энэтэр гэхгүй байх байсан.

Avatar

Зочин 2018-05-23 122.201.31.168

BELEN GEED BUURUNKHIILUUD BAYLGUY ARD TUMNEE BODOOD SHUUD NERLEECHEE, YUNY TULUU SHALGALT KHIISEN YUM BOL DOO, INGEED L OLIGARKHUUDYN KHAMSAATAN NI BOLOOD BAYGAA YUM ,KHUDLAA GARUUD ,

Avatar

Зочин 2018-05-23 103.10.23.218

Шууд зарлаач юу хулээгээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж