Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Хуурамч шатахуун тарааж байгаа станцуудыг нэрлэхэд бэлэн гэв

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2018.05.23/ хуурамч шатахуун тарааж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн хуурамч шатахууны талаарх ажлын хэсгийн дүгнэлтээ зарлахыг шаардаж байгаагаа энэхүү хурлаар дамжуулан илэрхийлсэн юм.

“2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэжээ. 2017 онд уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус иргэдийн хэлээд байгаа шиг хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн байдаг. МХЕГ-аас “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна. Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ. Өмнөх шалтгалтын дүнг танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ. Бид өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэллээ.

Мөн холбогдох яамдуудад албан хүсэлтээ явуулж, ажлын хэсэгт биднийг оруулахгүй гэвэл хөндлөнгийн ажиглагчийн үүднээс орох болно. Төр ажлаа хийхгүй бол бид 400-500 шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

“Шатахуунд туршилт хийж үзсэн. Нэг хоног шилэн саванд хийхэд ээдээд тал хүртлээ хар тунадас үүсч байгаа юм. Үнэр танар гэж жигтэйхэн хурц үнэртэй. Машин дотор цаг тавихад дотор муухайрч, толгой өвдөх жишээтэй. Монголчууд бид дэлхийн стандартад нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй. Төр ажлаа хийх ёстой. Хэрвээ хийж чадахгүй бол бид шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаа шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн байна.” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэлллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж