- Дасгалжуулагч: Набиль Маалоул
- Шигшээ багийн ахлагч: Аймен Матлути
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Садок Сасси 116 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Иссам Жемаа 36 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны дөрөвдгээр сарын байдлаар 14
- ДАШТ-нд оролцсон байдал: 1978, 1998, 2002, 2006 онуудад оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: хэсгийн шатанд өрсөлдөж байсан
Москва хүрэх замд:
“Карфагены бүргэдүүд” буюу Тунисын шигшээ баг тав дахь удаагаа дэлхийн аваргад өрсөлдөх гэж байна. Тэд 2018 оны ДАШТ-ний “марафон”-ыг Польш дасгалжуулагч Х.Касперчакийн удирдлага дор эхлүүлж байсан бол 2017 оны дөрөвдүгээр сард Н.Маалоулыг дараагийн дасгалжуулагчаар томилсон. Польш мэргэжилтэн Х.Каспаерчак бол Тунисын шигшээг удирдан Африкийн бүсийн хоёрдугаар шатнаас дэлхийн аваргын сорилоо эхлүүлж байсан бөгөөд гуравдугаар шатны сүүлийн гурван тоглолтыг Н.Маалоулын удирдлага дор хийсэн. Тэрээр Африкийн бүсийн гуравдугаар шатны өрсөлдөөнд А хэсгийг БНАКонго, Ливи болон Гвинейн шигшээ багуудтай багтан дөрвөн хожил, 2 тэнцээтэй хэсгээ тэргүүлж Оросыг зорих эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Н.Маалоул шигшээ багаа удирдаж эхэлснээс хойш хожигдол үзээгүй байна. Тэр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Оросыг зорих шигшээ багийн бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар 29 тоглогчтой зарласан. Эдгээр тоглогчдоос зургаан тоглогч гэртээ үлдэнэ.
Хаалагч: Аймен Матлути (Саудын Арабын Аль-Батин), Моез Бен-Шерифиа (Тунисын Эсперанс), Фарук Бен-Мустафа (Саудын Арабын Аль-Шабаб), Муэ Ассен (Францы Шатору)
Хамгаалагч: Али Маалул (Египетийн Аль-Ахли), Сиам Бен-Юссеф (Туркийн Касымпаша), Халиль Шеммам (Тунисын Эсперанс), Яссин Мерья (Тунисын Сфаксьен), Хамди Наггез (Египетийн Замалек), Рами Бедуи (Тунисын Этуаль дю Сахель), Уссама Хаддади (Францын Дижон), Билель Мохсни (Шотландын Данди Юнайтед), Дилан Бронн (Бельгийн Гент), Йоан Беналуан (Лейстер Сити)
Хагас хамгаалагч: Фержани Сасси (Саудын Арабын Аль-Наср), Мохамед Амине Бен Амор (Саудын Арабын Аль-Ахли), Гилан Чаалани (Тунисын Эсперанс), Мохамед Ларби (Францын Тур), Ахмед Халил (Тунисын Клуб Африкан), Эйе Скири (Францын Монпелье), Сайф-Эддин Кауи (Францын Труа), Карим Лариби (Италийн Чезена)
Довтлогч: Сабер Хелифа (Тунисын Клуб Африкан), Вахби Хазри (Францын Ренн), Фахреддин Бен-Юссеф, Ахмед Акаичи (хоюулаа Саудын Арабын Аль-Иттихад), Наим Слити (Францын Дижон), Анис Бадри (Тунисын Эсперанс), Бассем Срарфи (Францын Ницца)
ДАШТ-ний хэсэг:
Тунисын шигшээ баг ДАШТ-ний G хэсэгт Англи, Бельги болон Панамын багуудтай багтсан. Ерөнхийдөө хэсгээс гарах боломж тун бага гэж хөлбөмбөгийн хорхойтнууд дүгнэж буй. Харин орон гаран тоглолттой Английн шигшээ багтай хийх эхний тоглолтондоо тэнцээ авч чадвал хэсгээс гарахын төлөө өрсөлдөж болох юм. Магадгүй хэсгийн сүүлчийн тоглолтоо Панамын эсрэг хийхдээ хэсгээс гарах эрхийн төлөө тоглохыг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ л бодит байдал дээр Тунисын шигшээ баг хэсгээс гарах магадлал бараг байхгүй болов уу.
Түлхүүр тоглогч:
ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд Йоссеф Мсакни хэмээн 27 настай довтлогч форм сайтай байсан. Тэр шигшээ багаа дэлхийн аваргад оролцох эрхийг авахад нэлээд чухал үүрэгтэй оролцсон. Гэвч тэр бэртлийн улмаас Орос явах бүрэлдэхүүнд багтаж чадахгүй болсон. Иймд түүний эзгүйд Вахби Хазри хэмээх хагас хамгаалагч шигшээ багийнхаа нүүр царай болох болов уу.
Б.БЯМБАБАЯР