‘Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор ‘1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.
Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна ‘1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж байна.
‘1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ