Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ

Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг Цагаан хөтөл нэртэй газар “Химийн бодис алдагдаж байна” гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт /2018.05.22/- ны өдрийн 00.37 цагт иржээ.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу орж, ачиж явсан 20 тонн баллон унаж, нүүрс хүчлийн хий алдагдаж байжээ. Улмаар онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн зургаан албан хаагч шөнийн 02:30 цагт очиж нүүрс хүчлийн хий алдагдаж байсныг аюулгүй болгож, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж