БНАСАУ солонгосын хойгийн нэгдмэл байдал болоод АНУ-тай хийх уулзалтын амлалт болгож энэ сарын 23-15-ны өдрүүдэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзаж, туршилтын талбайнуудаа идэвхгүй болгохоор шийдвэрлэснээ зарласан билээ. Төлөвлөгөөний дагуу Пеньяний цөмийн зэвсгийн туршилтын талбайнуудаа идэвхгүйжүүлэх үйл явцыг ойрын өдрүүдэд дэлхий даяар анхаарал тавин ажиглаж байна.
Пеньяний зүгээс БНСУ, АНУ, БНХАУ, ОХУ болон Их Британи Умард Ирландын Вант Улсын сэтгүүлчдийн төлөөллийг тус ажиллагааны үеэр гэрч болон сурвалжлуулахаар урьсан байсан юм. Урилгын дагуу өчигдөр /2017.05.22/ олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн бүхий онгоц Бээжин хотоос орон нутгийн цагаар 9. 40 цагт хөөрч, Хойд Солонгосын Вонсан хотын ойролцоо орших Калма нисэх буудалд газарджээ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар сэтгүүлчдийн багт Өмнөд Солонгосоос бусад улсын зочин сэтгүүлчид багтжээ. Пеньяний зүгээс Өмнөд Солонгосын санал болгосон сэтгүүлчдийн багт түүхэн үйл явцыг гэрчлэх албан ёсны зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Сүүлийн тав хоногийн дотор Хойд Солонгос улс Өмнөд Солонгосын санал болгосон сэтгүүлчдэд хоёр удаа татгалзсан хариу өгөөд байгаа юм. Томилолтоор яваа олон улсын сэтгүүлчдийг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, өнөө өглөө Пунгери цөмийн туршилтын талбайд аваачих бөгөөд тэдэнд нийт зургаан туршилтын цэгүүдэд тэсэлгээ хийн, орох гарах гарцыг нь битүүмжлэх үйл явцыг зайнаас ажиглуулахаар төлөвлөжээ.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: SputnikNews