Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн намтар

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн намтар

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн намтар

Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг томилохоор УИХ-д өргөн мэдүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжээд буй. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга Г.Туулхуу, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж болон Дорнод аймгийн АН-ын дарга асан Б.Буяндэлгэр нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэдний томилох эсэхийг УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш. Солонго нь 1984 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, түшмэл, тасгийн дарга, хэлтсийн даргаар ажиллаж буй. Түүнийг өнгөрсөн хугацаанд ажлаас нь ганцхан удаа халсан бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг халж байсан. Гэвч Ш.Солонго хууль бусаар ажлаасаа халагдсан гэж үзэж, шүүхэд хандаж, гурван шатны шүүх түүнийг хууль бусаар ажлаасаа халагдсаныг нь тогтоож,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ажилд нь буцааж авч байсан юм. Түүнээс бусад цаг хугацаанд бүх Ерөнхий сайдын ажлын албанд ажилласаар ирсэн юм.

НЭР ДЭВШИГЧ Ш.СОЛОНГО

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979-1984 ондМосква хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.
  • 1994-2000 ондЯпон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1984-1992 ондСайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,
  • 1992-1996Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 1996-2000 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,
  • 2000-2008 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2008 оноосЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна

НЭР ДЭВШИГЧ Б.БУЯНДЭЛГЭР

Зүүн талаас Б.Буяндэлгэр

Мөн нэр дэвшигч Б.Буяндэлгэр нь хуульч мэргэжилтэй, Ардын их хурлын депутатаар ажиллаж байсан, Дорнод аймгийн залуучуудын байгууллага, эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Мөн УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтеер тус тус ажиллаж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  •  1978 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1984 онд  ЗХУ-ын  Эрхүү  хотын  Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1984-1989 онд Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны
  • -Зохион зааварлах хэлтэст референт
  • -Хуулийн хэлтэст ахлах зөвлөх-кодификаторч
  • -Хууль зүй, арбитрийн хэлтэст ахлах арбитрч
  • -Хуулийн хэлтсийн дарга
  • 1989-1991 онд Дорнод аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга
  • 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн
  • 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт
  • 2012-2015 онд “CGM” ХХК-ийн менежер
  • 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал

НЭР ДЭВШИГЧ Ц.НАНЗАДДОРЖ

Түүнийг Төрийн өмчийн хороонд насаараа ажилласан гэлцдэг.  Ц.Нанзаддорж нь 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Д.Цогтбаатарыг томилж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны даргаар нь буцаан томилж байсан юм. Тэрээр Говь-Алтай аймгаас гаралтай. Төрийн албанд 18 жил ажилласан. Энэ хугацааныхаа 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх яриа байдаг.

НЭР ДЭВШИГЧ Г.ТУУЛХҮҮ

Нэр дэвшигч Г.Туулхүүгийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй.  Хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм.  МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж