Д.Трамп болон Мун Жэ Ин нарын Вашингтонд өчигдөр /2017.05.22/-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп
“Бидний тавьсан тодорхой нөхцөлүүд биеллээ олоогүй тохиолдолд Пеньянтай уулзалт хийх боломж байхгүй. Эцсийн шийд юу байхыг харж л байя. Хэрэв Ким Жон Ун асуудалд нааштай хандвал тэр аюулгүй, жаргалтай байгаад зогсохгүй улс орон нь баян болно”
хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн, энэхүү уулзалтын үеэр Д.Трамп Хятад болон Хойд Солонгос улсын харилцааны талаар сэтгэл дундуур байгаагаа “Ким Жон Унтай хийх уулзалт зургаадугаар сард багтаж болох магадлал багассаар байна. Хойд Солонгос улсын удирдагчийн үзэл бодол Хятад улсын удирдагч Ши Жиньпинтэй хоёр дахь удаагаа уулзсан үеэс эхлэн хувирч эхэлсэн. Би хувьдаа энэ асуудлыг таатайгаар хүлээн авахгүй байгаа” хэмээн илэрхийлжээ.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний хувьд энэхүү уулзалт төлөвлөсний дагуу амжилттай болж өндөрлөнө гэсэн өөдрөг хүлээлттэй байгаагаа уламжилсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллээ.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж:CNBС