Москва хот Шаляпин болон Мандельштамд зориулсан талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Москва хот Шаляпин болон Мандельштамд зориулсан талбайтай болно

Москва хот Шаляпин болон Мандельштамд зориулсан талбайтай болно

Москва хотын төвд Шаляпин болон Мандельштамд зориулсан талбайг бий болгохоор төлөвлөж байгаа тухай Москва хотын Захирагчийн цахим сайтад мэдээлсэн байна.

Оросын утга зохиолын мөнгөн үеийн гол төлөөлөл болсон яруу найрагч Осип Мандельштамын нэрэмжит талбайг Басман дүүргийн Забелин гудманд байгуулах бөгөөд тэнд яруу найрагчийн хөшөөг босгохоор төлөвлөжээ. Харин Оросын дуурийн алдарт дуучин Федор Шаляпинд зориулсан талбай Неглинная болон Петровка гудамжны дунд байх ажээ. Эдгээр газрууд өмнө нь ямар нэг хүний нэрээр нэрлэгдэж байгаагүйг албан мэдээнд онцолсон байна.

Осип Мандельштам бол 1891-1938 оны хооронд амьдарч байсан яруу найрагч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч юм. Түүнийг Оросын утга зохиолын Мөнгөн үеийн гол төлөөлөл гэж үздэг. Федор Шаляпин 1873-1938 оны хооронд амьдарч байсан дуурийн нэртэй дуучин. Их театр болон Мариинскийн театр, мөн Метрополитен-операд дуулж байсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж