РЖД тасалбараа 90 хүртэл хувь хөнгөлөн бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

РЖД тасалбараа 90 хүртэл хувь хөнгөлөн бэлэг барина

РЖД тасалбараа 90 хүртэл хувь хөнгөлөн бэлэг барина

Зарим хот руу төмөр замаар зорчих тасалбарын үнээ 90 хүртэл хувиар хөнгөлнө хэмээн РЖД компани мэдээллээ. Хөнгөлөлттэй зорчих хотуудын тоонд Брянск, Новосибирск, Омск, Астрахань, Липецк, Москва, Санкт-Петербург, Льгов, Йошкар-Ола хотууд багтжээ.

Гэхдээ хөнгөлөлттэй зорчих хугацаа нь тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 7-н бөгөөд тасалбараа тавдугаар сарын 21-25-ны хооронд худалдан авсан байх ёстой ажээ. Плацкартын суудлын тасалбарыг 90 хувь хөнгөлж байгаа бол купений тасалбарыг 70 хувь хөнгөлөх юм. Сургуулийн сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан “Бэлэг барих долоо хоног” аяныг РЖД компани зохион байгуулж байгаа нь энэ ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж