ДАШТ-ий өмнө зочид буудлуудын захиалга дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий өмнө зочид буудлуудын захиалга дүүрчээ

ДАШТ-ий өмнө зочид буудлуудын захиалга дүүрчээ

Ирэх зургадугаар сарын 14-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд зохиогдох хотын нэг болох Санкт-Петербург хотын зочид буудлуудын өрөөний захиалга аль сарын өмнө дуусчээ. Тиймээс хөлбөмбөгийн фанатууд хямд үнэтэй орон сууц хайж эхэлжээ хэмээн РИА Новости мэдээллээ.

ДАШТ зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох хуваарьтай. ДАШТ зориулж Санкт-Петербург хот шинэ “Санкт-Петербург Арена” нэртэй цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулсан. Шинэ цэнгэлдэх хүрээлэн 68 мянган хүний суудалтай.

Санкт-Петербург хотод зургадугаар сарын 15-нд Марокко-Иран, 19-нд ОХУ-Египет, 22-нд Бразил-Коста-Рика, 26-нд Нигер-Аргентин багуудын эхний тойргийн тоглолтууд, үүний дараа долдугаар сарын 3-нд F болон Е зонын 1/8 шигшээгийн тоглолт, долдугаар сарын 10-нд хагас шигшээ, долдугаар сарын 14-нд хүрлийн төлөөх тоглолтууд болно. Санкт-Петербург хотын аялал жуулчлалын хорооны тооцоогоор ДАШТ-ий үеэр хотод 400 хөгжөөн дэмжигч ирэх ажээ.

1186 зочид буудлын 40 мянган өрөө зочид хүлээн авах нөхцөл стандартыг хангасан. Эдгээрээс 25 нь таван одтой, 92 нь дөрвөн одтой, 275 нь гурван одтой, 79 нь хоёр одтой, 19 нь нэг одтой буудлууд байгаа юм. Үлдсэн 683 нь “мини-мотель” ангиллын буудлууд  юм. Санкт-Петербургтэй хил залгаа Финландын хил орчмын хотууд мөн ДАШТ-д зориулан зохих бэлтгэлийг хангаж, зочид буудал санал болгож байгаа бөгөөд рейсийн автобусуудыг бэлджээ. Финүүд энэ бэлтгэл ажилд нийтдээ таван сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдээлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж