Барак, Мишелл Обама нар Netflix-тэй хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Барак, Мишелл Обама нар Netflix-тэй хамтарч ажиллана

Барак, Мишелл Обама нар Netflix-тэй хамтарч ажиллана

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишелл Обама нар NetFlix-тэй телевизийн салбарт хамтран ажиллах гэж буйгаа даваа гаригт /2018.05.21/ зарлалаа. Тэд ‘Хайер Граунд’ нэртэй хувийн продакшн хүртэл байгуулсан байна. Netflix-ийн зүгээс ямар нэгэн шоу гаргах эсэхээ ил зарлаагүй ч “Обама цуврал, баримтат, уран сайхны гээд бүх төрлийн контент хийх бүрэн бололцоотой” гэв. Обама зарим дэлгэцийн хөтөлбөрүүдэд өөрөө оролцож магадгүй ч 2019 он хүртэл ямар нэг контент гарахгүй гэдгийг тодотгожээ.

Обамагийн Netflix-ийн мэдэгдэл дээр хэлсэн үгнээс тэдний зорилго нь авьяаслаг, шинэ залуу дуу хоолойг эрж хайн тэдний түүх, хэлэх үгийг дэлхий дахинтай хуваалцах гэнэ. Хатагтай Мишелл Обама ч мөн урам зориг төрүүлэм гайхалтай түүх, дэлхий ертөнцийн талаар өөрөөр бодож сэтгэхэд бидэнд тусалдаг гэжээ.
 

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч нэгдүгээр сард “My Next Guest Needs No Introduction” гэх Дэвид Летермэний Netflix-ийн ток шоунд өөрөө оролцжээ. Тэрбээр Netflix-ийн контент хариуцсан захирал Тед Сарандостой нөхөрсөг бөгөөд зарим хөтөлбөрийн талаар ч тэд ярилцаж байгаа бололтой. Сарандос “Обама болон Мишелл хоёул гайхалтай түүх хуваалцах хүмүүс яах аргагүй мөн, тэд энэ орон зайгаар Netflix-ийг сонгосонд бид маш их талархалтай байна гэжээ.

Netflix дэлхий даяар 125 сая хэрэглэгчтэй. Яг хэдэн хэрэглэгч тэдний хөтөлбөрийн цацалтыг үзэж байгаа дээр анхаарал тэр болгон хандуулдаггүй ч, дэлхийн шууд дамжуулалтын зах зээлийг ноёлдог. Шууд дамжуулалтын 49 хувийг Netflix дангаараа гүйцэтгэдэг бол одоогоор үүнтэй дүйх үйлчилгээ үзүүлдэг компани байхгүй байна.

Ө.Баярзул

Эх сурвалж: Time
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж