О.Баасанхүү зодуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

VS

О.Баасанхүү зодуулсан уу?

О.Баасанхүү зодуулсан уу?

Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Шүүх хуралдааны үед О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрсөн аж. Ингээд МАХН-ын гишүүн Н.Уламбаяр О.Баасанхүү гишүүнийг хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ талаар Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийхдээ “Манай намын Н.Уламбаяр ямар ч буруугүй. Харин ч О.Баасанхүү өөрөө салаавч гаргаад, шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” гэсэн юм.

Тэгвэл МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн хэвлэлийн хурал хийж О.Баасанхүү гишүүн ямар ч буруугүй. Түүнийг Н.Уламбаяр зодсон учраас Солонгост очиж эмчлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Ингээд дээрх асуудлыг VS Буландаа онцлон хүргэж байна.

МАХН-ЫН ГИШҮҮН Г.БЯМБАСҮРЭН

МАХН-ЫН ГИШҮҮН Ц.ШАРАВДОРЖ

Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн байхгүй юу.

О.Баасанхүү гишүүн биеэ үзүүлэхээр Солонгос явна. Эмч үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн учраас Солонгос явахаас өөр аргагүй болсон. УИХ-ын гишүүний биед халдаж, цохиж зодсон энэ үйлдэл нь МАХН-ын зарим гишүүдийн ёс зүйг харуулж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголтоор гарч ирсэн, Үндсэн хуулиар хамгаалагдах бүрэн эрхтэй. Гэтэл Н.Уламбаяр энэ эрхэнд нь хадлаа. Н.Уламбаяр өнгөрсөн оны аравдугаар сард манай намын бас нэг гишүүнийг зодож, танхайрсан. Одоо бол давтан танхайрч байна.

Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарлаа. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан.

МАХН-ЫН ГИШҮҮН н.УЛАМБАЯР:

Миний бие О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өргөдөл гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж