Т.Өсөх-Ирээдүй харцагын цолны мялаалга болов

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Т.Өсөх-Ирээдүй харцагын цолны мялаалга болов

Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар зургаа давж улсын харцага цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн харцага цолны мялаалга наадам наймдугаар сарын 21-нд түүний төрөлх суманд боллоо. Харцага цолны наадамд улс аймгийн алдар цолтой хүчит 48 бөх зодоглосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат өсөх идэр начин Ж.Отгонбаяр үзүүрлэсэн бол мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Батчулуун шөвгөрчээ.

Шинэ харцага өнөө жилийн наадмаар аймгийн арслан Н.Ганзоригоор дөрөв, улсын начин Л.Нямсүрэнгээр тав, аймгийн арслан Б.Амарзаяагаар зургаа даван харцага цол хүртсэн юм.           
             

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж