Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаашдын хөгжил юунд тулгуурлаж, аль чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татаж болох талаар “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдаан боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон бөгөөд салбарынхан тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаж, гаднын хөрөнгө оруулалт татахад нэн түрүүнд дэлхийн хэрэглэгчдээс тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн экспортлохын тулд хамгийн наад зах нь эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Гэтэл хөдөө орон нутагт хүн хүч дутагдалтай учраас малаа бүрэн хэмжээнд вакцинжуулж, малынхаа үржил шимийг хүртэж чадахгүй байна. Энэ талаар Төв аймгийн мянгат малчин н.Гомбо-Очир гуай ярьж байв. Тиймээс үүнд анхаарал хандуулж, цаашид эзгүйрч буй хөдөө орон нутагт чиглэсэн бодлого явуулах талд анхаарал хандуулахыг Засгийн газраас хүссэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хүнс экспортлогч орон болох зорилт тавьсны хүрээнд мах, сүүний бодлого гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль баталсан нь цаг үеэ олжээ. Тиймээс гаргасан бодлогоо ажил хэрэг болгох, төр хувийн хэвшлийн ажлын уялдааг сайжруулах нь чухал байгаа юм. Хуралдаанаас цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийг түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, малаа эрүүл болгох ажлыг эрчимжүүлэх, хүн хүчний хүрэлцээг сайжруулах, газар тариаланг түшиглэсэн хөдөө аж ахуйн бодлогыг дэмжих, аж ахуй нэгжүүд малчдад эн тэнцүү үйлчлэх нэг бодлого байх шаардлагатай хэмээн үзлээ. Сүү, сүү бүтээгдэхүүний хувьд зах зээл байгаа. Учир нь Монгол Улс цөцгий, зайрмаг зэрэг сүүнээс гарган авах бүтээгдэхүүний 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс одоо үйл ажиллагаагаа явуулж буй компаниудад зах зээл нь хангалттай гэж үзвэл хөрөнгө оруулж, хамтран ажиллах бололцоо бий юм.
Үүнээс гадна малчдыг зах зээлд оролцуулах ажил 1990 оноос хойш орхигдож ирснийг шүүмжиллээ. Тиймээс 30 хувь нь малчин, 30 хувь нь компани, 30 хувь нь орон нутаг, 30 хувь нь хөрөнгө оруулагч талд хүрэх бололцоотой аж үйлдвэрийг хөгжүүлж чадвал тэгш боломж, тэгш ашиг хүртэх гарц бий гэдгийг зарим эдийн засагчид онцоллоо.
Салбар хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Хөдөө, аж ахуйн салбар маш том салбар. Гэтэл өнөөдөр маш жижигхэн болсон байна шүү. Бүхэл бүтэн Монгол Улсыг тэжээгээд тэтгээд аваад явчих хэмжээний салбар. Дараа жилийн өдийд бид эдийн засгийн форум дээрээ яг энэ зовлонгоо яриад сууж байх вий. Нэн тэргүүнд шийдэх зүйл бол санхүүгийн асуудал. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг малчдаас худалдаж авах хүнд нөхцөлтэй байдаг. Энэ нөхцөлд хүүтэй мөнгө санхүүжилтээр авч байгаа бол чадахгүй. Өнөөдөр урд хөршийнхөн орж ирээд л ноолуурыг хүүгүй мөнгөөр авна. Монголчууд хүүтэй мөнгөөр авна. Өрсөлдөх ямар ч чадваргүй.
Засгийн газар маш зоригтойгоор судалгаа хийсэн. Түүнийхээ үндэс дээр бонд гаргаж, дотоодын банкнуудад удаан хугацаагаар худалд. Ингэж энэ үйлдвэрүүдээ сэргээхгүй бол Монгол орны үндсэн онцлог болсон энэ салбар эзэнгүйдээд эхэлчихсэн. Тиймээс санхүүжилтийн маш тодорхой схемүүд бий. Үүнд санхүүжүүлэхгүй бол арилжааны зээлээр аж үйлдвэрийг авч явна гэж байхгүй. Маш тодорхой салбар. Маш тодорхой үр дүн гаргаасай гэж хүсч байна. Ирэх жил яг үүнийгээ яриад сууж баймааргүй байна. Битгий тэгээрээ. Зоригтой шийдвэр гаргаад явмаар байна аа. Бидэнд зориг л хэрэгтэй байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт зориг хэрэгтэй байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2018-05-22 122.201.21.193
Тавлаж байнуу муу с**.
Зочин 2018-05-22 64.119.21.156
Дараа жил Хитадыг бvрэн ялчихсан байх учраас бvх зовлон бэрхшээл, гацаа царцаалт арилсан байх нь нэн тодорхой!!
зочин 2018-05-22 103.9.88.210
Тэргүүн хатагтай хаана бн аа ? Монгол ардын зүйр үг яалаа Биеэ засаад…
Зочин 2018-05-22 203.91.115.35
ажил гацааж идэж уухаас өөр юу хийсэн гэж ярвайж сууна вэ огцор
Олон юм ху цалгүй өр тэглээдэх Болван Баттулга 2018-05-22 165.227.92.96
Ажил гацааж худлаа амладгаараа чи лидер юм чинь хойтон жил дахиад л энэ зүйлүүдээ ярих биз, 30 жил ардчилал ярьж байгаад хул гай луйвраа хийгээ биз дээ чи.
Олон юм ху цалгүй өр тэглээдэх Болван Баттулга 2018-05-22 165.227.92.96
Ажил гацааж худлаа амладгаараа чи лидер юм чинь хойтон жил дахиад л энэ зүйлүүдээ ярих биз, 30 жил ардчилал ярьж байгаад хул гай луйвраа хийгээ биз дээ чи.
Зочин 2018-05-22 150.129.143.184
ЯГ ҮНЭНДЭЭ МОНГОЛ УЛС ҮНЭЭНИЙХЭЭ СҮҮГЭЭ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ ГАДНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХУУРАЙ СҮҮ ОРУУЛЖ ИРЭЭД СҮҮ ТАРАГ ХИЙЖ БНАА. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ҮҮНИЙГ ЯАГААД ЗОГСООХГҮЙ БНАА. ЭНЭ БОЛ ХҮНСНИЙ ЙЮУЛ ЗАНАЛ МӨН.
Зочин 2018-05-22 80.153.196.113
OROSIIN HURGEN URVASAN HULGAI JENCO BAIGAA ZAGT ENE ULS HEZEE CH NAR UUDUU HARAHGUI EE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2018-05-22 202.72.245.209
100% ТЭГНЭ ГЭЖ НАЙДАЖ БОЛНО
Хемсег зангидаастай 2018-05-22 27.123.214.113
Tepийг удирдаж байгаа xyлгайчийн царайг нэг харчаараа, ард иргэд ээ боддог шаналдаг хvн хэзээ ч ийм балиар худлаа хемсег ее зангидаж суухгуй л дээ…
Зочин 2018-05-22 203.91.115.41
Ямар ч өгөөжгүй бэлчээрийн мал биднийг тэжээнэ, айн? Өсдөг ч үгүй үрждэг ч үгүй, өгөөж шимээр ядуу хэдэн мал. Нутаг орноор нэг мал. Өгөөж байхгүй. Юу мэддэгтээ ингэж бурж байдын. Мөнгө батлуулж өөрөө цуслах гэсэндээ тэр биз. Цаана чинь дэлхий дахинд эрчимжсэн мал аж ахуй ярьж байна. Чадахгүй бол наад Саулегээрээ яриул л даа. Арай дээр байх ч юм билүү.
Зочин 2018-05-22 64.119.20.196
Хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа л энэ бүхнийгээ хийх байж дээ.
Zaluu 2018-05-22 203.91.115.41
Mongol yalna gesen yalaa gantsaaraa yalav odoo khiih grj baigaa khiij baigaa buhniig demj chadahgui bol ogtsor tenger chamaig medne
Зочин 2018-05-22 182.160.5.133
Гашуун үгтэй юм.
Зочин 2018-05-22 112.72.14.233
Юу ч ойлгодоггуй ээ буур гайхаад залхаад суужийшд хоорхий бох маань
Зочин 2018-05-22 202.131.243.162
Өнөөдөр “Монгол ялна багийн [Хориотой Үг] орк малууд өмдөндөө чацга алдав” гэж түүхэнд дуурсагдаж үлдэх болно. Монгол ялна багийн [Хориотой Үг] орк малуудад үнэндээ ичих нүүр гэж алга аа!!! Одоо юу гэж худал мушгин гуйвуулах бол оо!!! Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Монголчуудыг “Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт, хужааа нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамдаг байна ш дээ. Богино сэтгэж байна даа нацист. Ухаан богино [Хориотой Үг] малыг Дэлхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа!!!
зочин 2018-05-22 66.181.176.165
өөрөө бүх л албан тушаалд байсан юу хийсийн болдоо хойш нь чангаасан болхоос энэ улсад нэмэртэй юу ч хийгээгүй хүн шүү ичих нүүрээ илгэндээ наасан хүн болхоор амар юм даа
Зочин 2018-05-22 173.18.40.72
нэн даруй огцор