Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс барилдаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс барилдаж эхэлнэ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс  барилдаж эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод болж байна. Жюүрёогийн зүүн жигүүрийн наймдугаарт эрэмбэтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс эхлэн дэвжээнд гарахаар боллоо. Тэрбээр Асабенкэйтэй барилдахаар оноолт таарчээ.

Цагтаа озэки (арслан) цол хүртэж явсан Тэрүнофүжи зүүн өвдөгний бэртлийн улмаас башёгийн дөрөв дэх өдрөөс эхлэн түр завсарласан. Учир нь түүний хувьд эхний гурван өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй байсан юм. Хэдийгээр бэртлийн улмаас чансаа буурч байгаа ч Тэрүнофүжи өнөөдрөөс эхлэн дэвжээнд гарахаар боллоо. Түүний хувьд үлдсэн таван өдрийн барилдаанд бүгдэд нь ялалт байгуулж байж жюүрёод үлдэх юм. Хэрвээ тэр энэ башёд таван даваа авахгүй бол макүшитад унана. Тиймээс Тэрүнофүжи үлдсэн өдрүүдийн барилдаанд унахгүй байх хүндхэн даалгаварыг авлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж