Орон нутгийн замд ноцтой осол  гарч нэг хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ноцтой осол  гарч нэг хүний амь эрсэджээ

Орон нутгийн замд ноцтой осол  гарч нэг хүний амь  эрсэджээ

Орон нутгийн замд зам тээврийн осол гарч, ослын улмаас нэг хүн нас барчээ. Тодруулбал тавдугаар сарын 21-ны өдөр 19:40 цагт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Мухар зах” гэх газар “Hilux” маркийн автомашин онхолдож, зорчигч 50 настай, эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Мөн энэ өдөр 18:30 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Тэнгис” кино театрын урд замд “Pruis” маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 42 настай эмэгтэйг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг цагдаагийн  алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа аж.

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж