Хууль бусаар алт олборлож байсан хятад иргэдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлож байсан хятад иргэдийг саатуулжээ

Хууль бусаар алт олборлож байсан хятад иргэдийг саатуулжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр “Илжигэн” гэдэг газар  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид хууль бусаар алт олборлоод байна гэсэн мэдээллийн дагуу даваа /2018.05.21/ гарагт хууль хяналтын байгууллагаас шалгалт хийжээ. Шалгалтаар БНХАУ-ын  иргэн ямар ч компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтгүй хууль бусаар алт олборлож байхыг нь илрүүлжээ.

Түүнчлэн тус компани дээр ажиллаж байгаа хятад иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хөдөлмөрийн гэрээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэх виз хөөцөлдөж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна.
Хууль бусаар алт олборлож байсан үйл ажиллагааг нь таслан зогсоож, тэднийг саатуулжээ. Эдгээр иргэдэд  Зөрчлийн тухай хуулиар  зөрчлийн хэрэг үүсгэнэ. Бичиг баримт нь үнэхээр байхгүй гэдэг нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тодруулах юм байна.  Хэрэв гадаадын иргэд аяллын визээр Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдвол албадан Монгол Улсаас гаргах эрхзүйн үндэслэл байдаг аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж