Жирийн нэгэн нүдний шил урлаг болно гэж хэн мэдлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Жирийн нэгэн нүдний шил урлаг болно гэж хэн мэдлээ

Жирийн нэгэн нүдний шил урлаг болно гэж хэн мэдлээ

Сан Франциско дахь Орчин үеийн урлагийн нэгэн музейд хөгжилтэй явдал тохиолджээ. Тодруулбал, өсвөр насны хүүхдүүд музейд багахан дэггүйтмээр санагдсан байх нь. Тэд шалан дээр энгийн нэгэн нүдний шил тавин үзмэр үзэж буй хүмүүсийг ямар хариу үйлдэл үзүүлэхийг чимээгүйхэн ажиглаж суужээ. Музейн баримал, уран зургийг сонирхон үзэж буй хүмүүс шалан дээр байрлуулсан нүдний шилийг хараад гайхан яг л урлагийн бүтээл харж буй мэт зургийг нь авч толгой сэгсэрч байжээ.

Үүнийг ажиглан суусан тэдгээр хүүхдүүдийн нэг 17 настай Ти Жэй Хаяатан хүү тэдгээр хүмүүсийн зургийг авч твиттерт тавьсан даруйд олон хүн үзэж, сонирхжээ. Музейн зүгээс зургийг устгахыг шаардсан ч удалгүй хэвээр үлдээжээ.  Хүмүүс урлаг чигээр нь ойлгоод л гарах нь зөв байх. Хэн нэгэн сэдсэн инээдтэй туршилт гэдгийг мэдээд аргагүй инээлдэнэ гэж үзжээ.

Г.Занданмядаг 

Эх сурвалж: Architecturendesign.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж