Ньюс хөтөч: Хуурамч шатахууны талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хуурамч шатахууны талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хуурамч шатахууны талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ Цэнгэг Усны Нөөц, Байгаль хамгаалах төвд болно.
  • Нээлттэй Нийгэм Форумын байранд НДЭХ-өөс Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран Нээлттэй засгийн түншлэл:Монгол Улс сэдвээр Иргэний нийгмийн байгууллагын форум зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99055350
  • ОБЕГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилт болно. Энэ үеэр МОНГОЛ уЛСЫН ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛНА. Арга хэмжээ ОБЕГ-т болно. Холбоо барих утас: 99085722
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ. Холбоо барих утас:91915340, 88844482.

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
  • НЗДТГ-ын хурлын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлиййн замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөх тухай, Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс тогтоох тухай, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119211

10.00

  • Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэгийг Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 99030510 Д.Цэцэгдэлгэр

11.00

  • Галмандах сангийн нээлт СТӨ хүүхдийн номын санд болно. Холбоо барих утас: 99025208.
  • Өөр Ирээдүй’ Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал МЗХ байранд болно. Холбоо барих утас: 88110932, 77771313
  • Бурхан багшийн Их Дүйчин өдрийн баярын Хэвлэлийн бага хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургууль  дээр болно. Холбоо барих утас: 88081261, 99071710
  • MN-Мэдээллийн төвд “ХXI зууны эмэгтэйчүүд” төслийн хүрээнд “Зууны 100 эмэгтэй” шалгаруулах талаар мэдээлэл хийнэ.

  • МҮЭ-ийн холбооноос ‘Цалин нэмэгдүүлэхийн төлөө’ явуулж буй нэгдсэн тэмцлийн талаар яаралтай хэвлэлийн хурал МҮЭ-ийн төв байр 4 давхарт хурлын зааланд болно. Холбоо барих утас: 99027019, 88007709

11.30

  • MN-Мэдээллийн төвд Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • Төрийн ордны Есөн хөлт цагаан тугны танхимд 2017 оны үйл ажиллагааны дүнгээр тэргүүлсэн яам, аймагт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно.

12.00

  • ХАРАНГА хамтлагийн ‘ХАЙРЛА ‘тоглолтын хэвлэлийн бага хурал Peace Tower-н чанх ард байрлах Хүүхэд залуучуудын 49 дүгээр гудамж театрт болно.
  • Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.
  • Эрүүл мэндийн ажилтнуудын ‘Ажил хаялтын өмнөх суулт’ ОУВС-ын гадна талбайд үргэлжилнэ. Холбоо барих утас: 99733431

14.00

  • БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас ‘Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл’ сургалт семинарыг  ‘Туушин’, 4 давхарт зохион байгуулна. Холбоо барих утас: 8811-1046

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1960.05.23 БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар Бээжин хотноо 1956 оны наймдугаар сарын 29-нд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ” –ний эцсийн хувилбарыг хэлэлцэн гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж