Трамп Кимд хууртагдсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Трамп Кимд хууртагдсан уу?

Трамп Кимд хууртагдсан уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцалж магадгүй гэж тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн байна. Учир нь, Трампын Засаг захиргаа Хойд Солонгосын тал албан ёсны хариу өгөхгүй байгаад эргэлзэн, Хойд Солонгос молиго үмхүүлчихсэн юм биш биз гэсэн таамагтай байгаа аж.

Майк Пенс хэлэхдээ "Клинтон, Бушын Засаг захиргааны үед ч үүн шиг явдал тохиолдож байсан. Бид Хойд Солонгост харилцан ашигтай санал тавьж, цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсан. Дональд Трампыг хуурчихлаа гэж бодож байвал том эндүүрч байна” гэжээ.

Мөн тэрбээр “Өөр зүйлгүй, Ким Жон Ун бидэнтэй зөвшилцөж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоож, дэлхийд энх тайвныг авчирч, үүнийг боломж гэж харна гэдэгт найдаж байна” гэжээ.

Ерөнхийдөө, АНУ-БНСУ-ын ‘Макс Тундер’ агаарын хүчний хамтарсан сургуулилт үргэлжилж байгаа энэ үед Трамп-Ким нарын уулзалт болох эсэх нь үнэндээ дээсэн дөрөөн дээр байна гэж хэлэхэд болно. Дээрээс нь, АНУ-ын Үндэсний нарийн бичгийн дарга Жон Болтон 2003 онд Ливид цохилт өгсөн шиг цохилтыг Хойд Солонгост өгнө гэж анхааруулаад байсан. Гэхдээ Вашингтоноос Хойд Солонгосыг Ливитэй адилтгах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Вашингтоноос Хойдуудтай хийх уулзалт цуцлагдаж, зөвшилцөлд хүрч чадахгүй бол байдал өөрөөр эргэнэ гэдгийг ч мөн анхааруулаад байгаа юм.

Пенсийн хэлж байгаагаар “Хойд Солонгосыг Ливитэй адилтгаж ярьсан яриаг сонссон. Тодруулж хэлэхэд, Ким Жон Ун бидний саналыг хүлээж авахгүй бол Ливид болсон зүйл болохгүй гэдгийг үгүйсгэхгүй”  хэмээн анхааруулсан байна.

Өнгөрсөн Даваа гаригт Цагаан ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзах үеэрээ тэрбээр Пёньяны уулзалтын талаар хэлэлцсэн юм.

Ямартай ч, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Трампын Засаг захиргаа хоорондын үгэн дайн үүгээр дуусахгүй нь бололтой. 

Г.Занданмядаг 
Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж